Meditation

Join the clouds for peace, serenity and relaxation.

Хүндэт гишүүн танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе!

Миний бие та бүхнийхээ хувь хүний бие махбодь, зүрх сэтгэл ба сүнслэг оршихуйн бүхий л өсөлт дэвшилтийг тань дэмжих зорилготойгоор Урлах Клубээ үүсгэн байгуулсан билээ. Бид клубээрээ дамжуулан  дотоод хүнтэйгээ гүн гүнзгий ярилцаж чаддаг. Таны Урлах Клубт элсээд эхлүүлсэн гайхамшигт аяллыг тань улам илүү дэмжихийн тулд ийнхүү Урлах Клубийн бясалгалаа нээж байна. Энэ хэсэгт би та бүхэндээ өөрийнхөө дуу хоолойгоор бясалгалуудаа хүргэх бөгөөд тэдгээр нь Урлах Клубийн маань сэдвүүдтэй хамааралтай байх болно. Бясалгалын маань анхны сонсогч болж буй учир та таалан соёрхоно уу. Бидний хамгийн эхний хийх бясалгал бол таны дэлхий ертөнцөөр тэнэж буй ухаан бодлыг тань төвлөрүүлэхэд тусална. Удахгүй шинэ бясалгалууд нэмэгдэх хүртэл та түр хүлээгээрэй. 

Эцэст нь хэлэхэд та Урлах Клубийн гишүүн болсон л бол, одоо ямар нэгэн сэдэвт элсээгүй байгаагаас үл хамааран энэхүү бясалгалын хуудсаар үргэлж зочлох эрхтэй гэдгийг дуулгахад таатай байна.  

Хэрвээ танд санал болгох бясалгал байгаа бол ariun@ariunoyun.com хаяг руу илгээгээрэй. 

Meditation #1: Collecting & Concentrating

Хамгийн эхний бясалгал бол таны дэлхий ертөнцөөр тэнэж буй ухаан бодлыг тань төвлөрүүлэхэд туслах бясалгал байгаа юм. Энэхүү 20 минутын турш та өөрийн биеийн хэсгүүд дээрээ анхаарлаа сайтар төвлөрүүлэн өөрийгөө хайр ба гэрлээр дүүргээрэй. Амжилт!

Meditation #1

Meditation #2: Listening & Feeling

Энэхүү бясалгал нь таны бие махбодь дах янз бүрийн сэтгэлийн түгшүүрийг тайвшруулахад туслах зорилгоор бүтээгдсэн бөгөөд таныг ухамсартай ба ухамсаргүй байдлын хоорондох орон зайнд авчирдаг. 23 минутын турш таны мэдрэмж болон сонсголыг хослуулах тул та намайг сайн сонсон өөрийгөө бас сайн мэдрэхийг хичээгээрэй.

Meditation #2