Урлах Клуб Сэдэв 2 | Week 1

Өөрийгөө Хайрлаж Хүндлэх Урлаг

Урлах Клубын хүндэт гишүүн танд шинэ долоо хоногийн мэндийг хүргье!

 Өөрийгөө хайрлаж хүндлэх сэдэв миний хувьд маш нандин бас маш чухал сэдэв юм. Ихэнхи хүмүүс энэ талаар маш бага ярьдаг. Ялангуяа Азийн нийгэмд энэ сэдвийг "taboo" буюу олон нийтэд ярих тохиромж муутай сэдэв болгочихсон нь тун харамсалтай. Миний хувьд өөрийгөө хайрлаж хүндлэх нь өдий наслахдаа олж авсан хамгийн чухал зүйлүүдийн нэг зайлшгүй мөн.  

Та бүхэн намайг анхнаасаа энэ чадварыг мундаг эзэмшсэн байсан мэт бүү бодоорой. Миний бие энэ чадварыг хамгийн тааруу эзэмшсэн хүний дүрд маш олон жилийг өнгөрөөсөн. Магадгүй хувийн нандин түүх ч гэмээр юм уу зүйлээс үндэслэлтэй болохоор надад энэ сэдэв маш чухал санагддаг байх. Тэгэхдээ хувийн нандин бүхэн маш агуу хүчийг тээж байдаг юм шиг санагддаг. Тэр хүчийг илрүүлсэн түүхээ би та бүхэндээ энэ сэдвээрээ хуваалцахыг ихэд хүсэн Урлах Клубынхээ нэгэн сэдвийг зайлшгүй болгосон юм. Миний туулсан шархлалт, шаналал бүрийг хэн ч битгий туулаасай...туулах юм бол хөнгөн туулаасай гэсэндээ би аль болох хүн бүрийг өөрийгөө хайрлаж сураасай гэж нууцхан хүсэмжилдэг юм. Ээж бид хоёрын подкаст их сонирхолтой болж өрнөсөн гэж бодож байна.

Ээж маань маш "realist" буюу нөхцөл байдлыг маш бодитоор хүлээн аван дорвитой алхамуудыг хийж шийдэлд хүрдэг хүн. Ээжтэйгээ энэ сэдвээр ярих бүрт түүний өөрийгөө хайрлаж хүндлэх ухагдахуунуудыг сонсох маш сонирхолтой байдаг.  

Бидний ярилцсан хамгаалалт гэдэг бол маш хүчирхэг ухагдахуун юм шүү гэж дахин сануулмаар байна. Өөрийн цаг хугацаа, эрч хүч, мөнгө санхүүгээ хамгаалах нь та өөрийгөө хайрлаж хүндлэж байгаагийн анхдагч хүч. Барууны орнуудад "өөрийгөө хамгаалах" (defending yourself, protecting yourself) гэдэг үг нь тийм ч муу далд санаа болон үр дагавар дагуулдаггүй. Эдгээр үгсийн цаана эрх чөлөө, хүч чадал, ардчилал гэх санаанууд давхар явж байдаг. Харин бидний эх хэл дээр өөрийгөө хамгаалах гэдэг энэхүү үгийг биднийг бүр бага байхаас хойш хүүхэд буруугаа хүлээхгүй үед чи өөрийгөө хамгааллаа гэж зандарч загнахад хэрэглэсээр ирсэн байдаг. Тэр жоохон хүүхэд өөрийнхөө бодол санаа үгсээрээ өөрийгөө хамгаалж байхад тэрхүү бяцхан хүчийг нь томчууд бид шууд мохоодог. Бидний эх хэл дээр энэ үгийн цаана хамт явдаг далд утгууд гэвэл амиа хичээсэн, өөрийгөө л бодсон, хүний ач мэддэггүй гэх мэт...Үүнээс анзаарахад л бид аль бага байхдаа өөрийгөө хайрлах ухагдахуунд суралцах ямар ч боломжгүй болсон байдаг. Яагаад гэвэл хамгийн анхдагч зүйл болох өөрийгөө ч хамгаалах боломжгүй, эрхгүй... 

Тиймээс гишүүд минь та бүхэн энэ долоо хоног өөрийгөө хамгаалах гэдэг энэ ухагдахууныг эерэгээр хүлээж авахад бие махбодь болон сэтгэл зүрхээ дасгаж бэлдээрэй. Олон жил сөргөөр хүлээж авч байсан тэр урсгалыг өөрчилье. 

Амжилт,

Ариунзаяа

Урлах Клубын Үүсгэн Байгуулагч 

Энэ Долоо Хоногт Таны Хийх Алхамууд

  1. Start Here хуудасны чухал алхамуудыг хийгээрэй

2. Подкастаа сонсоорой

3. Гэрийн даалгавараа яаж хийх заавартай бичлэгээ үзээд хийгээд явуулаарай*

4. Empowerment List-ээ үзээрэй

5. Асуух асуулт байвал Questions хэсэг дээр явуулаарай*

*Та гэрийн даалгавараа дараагийн хичээл нээгдэхээс өмнө ariun@ariunoyun.com имэйл хаяг руу явуулаарай.

2. Подкастаа сонсоорой

Craft Club Cycle #2 Podcast

3. Гэрийн даалгавараа доорх бичлэгийг үзээд хийгээрэй.

Гэрийн даалгавараа яаж хийх заавартай бичлэгээ үзсэн бол доорх зураг дээр даран pdf татаарай.

Энэ зураг дээр даран гэрийн даалгавараа татаарай

4. Empowerment list-ээ үзээрэй

Англи хэл дээр байгаа бичлэг бүрийг та бүрэн дүүрэн ойлгох шаардлаггүй юм шүү. Бичлэг бүрээс ганцхан зүйлийг орчуулаад ойлгоод авах нь таны амжилт юм. CC товч дээр дараад subtitles-тай үзэхийг санал болгож байна.

 

5. Асуух асуултаа явуулаарай

 

Асуухыг хүссэн асуултаа “members” хэсгийн “questions” дээр байрлах богино анкет бөглөөд илгээх боломжтой.

Дараагийн долоо хоногт уулзацгаая!

Амжилт хүсье