Утга Учиртай Амьдралыг Урлах Клуб
Бид бол уран бүтээл туурвигчид. Амьдрал бол бидний урлаг. Хамтдаа утга учиртай амьдралыг урлацгаая.
Хоёр Дахь Сэдэвтээ Тавтай Морил
Өөрийгөө Хайрлаж Хүндлэх Урлаг
Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье
Өөрийнхөө төлөө маш том зоригтой шийдвэр гаргаж Урлах Клубийн хоёр дахь сэдэвт элссэн танд дахин баяр хүргье! Та өөрийн гэсэн маш онцгой замыг өнөөдрийг хүртэл туулан, бэлэн болсон учир яг энэ цаг үед амьдрал тань энэхүү боломжтой огтлолцож байгаа маш хувьтай нэгэн билээ. Энэхүү сэдэв таныг ирээдүйгээ үнэхээр утга учиртай, аз жаргалтай, хайраар дүүрэн туулахад тань хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Амьдралаа гартаа авах аялаллыг үргэлжлүүлж буй танд амжилт хүсье!
Та хичээлээ эхлэхээс өмнө доорх заавруудтай бүрэн танилцана уу:
Урлах Клубийн сэдэв бүр нэг сарын турш үргэлжилдэг.
Дараагийн шинэ сэдэвт элсэхийг хүсвэл энэ сарын 20 ноос өмнө төлбөрөө шилжүүлэн суудлаа баталгаажуулна уу. Төлбөр төлөх хуудас: payment
Та өөрийн аккаунтаа өөр хэн нэгэнтэй хуваалцаж хэрхэвч болохгүй. Бид website analytics аар үүнийг байнга шалгадаг тул анхаарна уу! Хэрвээ өөр хэн нэгэнтэй аккаунтаа хуваалцсан тохиолдолд бид гэрээний дагуу таны гишүүнчлэллийг төлбөрийн буцаалтгүй цуцлах болно.
Долоо хоног бүр шинэ хичээл, гэрийн даалгаварын цуг нээгдэнэ.
Гэрийн даалгавараа дараа долоо хоногийн хичээл нээгдэхээс өмнө ariun@ariunoyun.com руу явуулаарай.
Бүх харилцаа имэйлээр hello@ariunoyun.com явагдахыг анхаарна уу. Ариунзаяа багшийн хувийн Instagram, Facebook-ээр Урлах Клубийн харилцаа холбоо явагдахгүй тул та заавал имэйл бичнэ үү. Зөвхөн багшруугаа гэрийн даалгавар болон түүнтэй холбогдолтой асуудлаар ariun@ariunoyun.com хаяг руу холбогдоно.
Гишүүдэд маань сэдвийн явц дунд асуулт гарах тохиолдол цөөнгүй байдаг. Бидний зүгээс өгөх зөвлөмж нь эхлээд бүх хичээлээ дуусгах. Учир нь 4 долоо хоногийн хичээлийн турш та зарим асуултын хариултыг олдог байгаа. Сарын эцсийн яриа дээрээ нэгтгэсэн байдлаар асуух нь илүү тохиромжтой байдаг.
Be Resourceful. Хичээлээ үзэх, даалгавараа явуулах, шинэ хичээл нээгдэх гэх мэт сургалтын талаарх асуултыг имэйлээр ойр ойрхон явуулалгүй эхлээд өөрөө “resourceful” байж мэдээллээ сайтар уншина уу.
Сарын эцсийн яриа хийх товлосон цагтаа орж ирнэ үү. Зарим тохиолдолд таны өмнөх яриа бага зэрэг хойшилсон байж болзошгүй тул та тэвчээртэй хүлээж байгаарай.
Хэрвээ та товлосон цагтаа ярилцах боломжгүй бол урьдчилан цуцлан шинэ цаг авна уу. Бидний өгсөн боломжит цагуудад та ярилцах боломжгүй бол боломжтой цагуудаа имэйлээр явуулаарай.
-
Week 1
-
Week 2
-
Week 3
-
Week 4
-
Payment
-
Questions
-
Meditation